Европын Монголчуудын дунд уламжлал болгон зохиогддог волейболын аварга шалгаруулах тэмцээн энэ жил 11 дэх удаагаа Унгарын зүрхэн хот Budapest-д болох гэж байна.
Спортын баяр, нөхөрлөлийн дуу чимээ, эв нэгдлийн билэг тэмдэг болсон энэ тэмцээнээр бид зөвхөн өрсөлдөхөөс гадна, Европ даяарх монголчуудынхаа нөхөрлөлийг бэхжүүлж, хамтын хүчээ харуулах сайхан боломжийг хамтдаа бүтээдэг уламжлал болжээ.
Хэзээ:
2025 оны 10 сарын 31 – 11 сарын 1, 2
Хаана:
Budai ciszterci szent imre gimnázium sportcsarnok, Budapest, Villányi út 27, 1114
Ангилал
- Насанд хүрэгчид
- Мастер (Эрэгтэй 40+, Эмэгтэй 36+
Нэгэн зорилгын төлөө, нэгэн талбайд
EURO 2025 Budapest!
Унгар дахь Монголчуудын холбоо
Европын Монголчуудын Волейболын холбоо